“ Sharp” компани ярьдаг телефон утас худалдаанд гаргав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-04-14 12:16:59

ТОКИО. /Kyodo/. Японы “Sharp” компани хиймэл оюун ухааныг ашиглан хүн дүрстэй, ярьдаг робот-телефон утсыг зохион бүтээж зах зээлд гаргажээ. 19.5 см өндөртэй,  390 грамм жинтэй уг аппаратыг дуу хоолойгоор удирддаг аж.

Энэ аппарат нь ярихаас гадна эзнийхээ юу хүсч байгааг, мөн дадал зуршлыг нь аажмаар мэдэж аваад тэдгээрт нь зохицон ажиллаж эхэлдэг байна. Жишээлбэл, телефон-робот нь цаг агаарын мэдээ, телевизийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг эзэндээ танилцуулж чадна. Мөн "хамт ажиллагсад нь утсаар залгаж” байгааг эзэндээ дуулгаж, онцын шаардлагагүй байж магадгүй зарим дуудлагыг тасалдаг гэнэ.

Түүнээс гадна, уг аппарат гадуур зугаалж, дороо дэвхцэж чаддаг аж.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ