Зүүн бүсийн анхны тансаг зэрэглэлийн орон сууцны хотхоныг Сүхбаатар аймагт барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-31 17:51:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Ди Жи Фрэндс” ХХК-ийн тус аймагт хэрэгжүүлж буй хоёр дахь төсөл болох, Зүүн бүсийн анхны тансаг зэрэглэлийн Diamond town орон сууцны хотхоныг Баруун-Урт сумын төв цэгээс нэг км-ийн зайд барьж байна. Хотхоны эхний байр энэ оны дөрөвдүгээр улиралдаа багтаж ашиглалтад орох аж. 

Нийт 96 айл байх бөгөөд хотхоны гадна талбайн 70 хувийг улирал үл харгалзах ногоон байгууламж,  хүүхэд байгаль орчинд ээлтэй эко модон тоглоомын талбай эзэлнэ. Оршин суугчдын аюулгүй бадлыг хангах үүднээс автомашины хөдөлгөөнийг гадна талбайдаа бүрэн хязгаарласан, мөн өндөр зэрэглэлийн камерын хяналт, байнгын харуул хамгаалалт, айл бүрт домофон систем, хотхоны урсгал засвар арчлалтыг хариуцах СӨХ-ны байнгын үйл ажиллагаатай гээд тус хотхонд орон нутагт анхдагч гэх тодотголтой зүйл олон бий. 30 машины дулаан гарааш, 100 машины гадна зогсоолтой.


Малчдад зориулсан зээл, компанийн хүүгүй хувь лизинг, найман хувийн зээл зэрэг төлбөрийн уян хатан нөхцөлтэй юм байна. Хотхон таван давхар бүхий дөрвөн блок барилгаас бүрдэнэ. Захиалгаа хэдийнэ аваад эхэлсэн бөгөөд өнгөрсөн хавар эхэлсэн барилгын үйл явц одоогоор 60 орчим хувьтай үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ