Баян-Өлгийд А92 бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-04 10:28:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй импортлогч компаниуд А92 бензиний үнийг энэ сарын 1-нээс 50  төгрөгөөр нэмлээ.

Тухайлбал, ард иргэдийг шатахуунаар хангадаг "Ник Петровис", “Рысжан” зэрэг томоохон компаниудын ШТС-ууд А92 бензинийг 1930, Аи80 бензинийг 1840, дизель түлшийг 2190 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Уг асуудлаар "Ник Петровис" компанийн Баян-Өлгий аймаг дахь салбараас тодруулахад, "Шатахууны хилийн үнэ буурсантай холбогдуулан А92 бензиний үнийг түр хугацаагаар хямдруулсан байсан. Урамшууллын хугацаа дуусаж байгаа тул үнээ буцаагаад нэмж байна" хэмээн хэлэв.

Шатахууны үнийг дагаж өргөн хэрэглээний бараа, нүүрс, сум хоорондын зорчигч тээврийн зардлын үнэ тодорхой нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. 

Холбоотой мэдээ