Булган аймагт ургац хураалт дууслаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-11-05 09:19:55

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ намрын ургац хураалтын ажил дууслаа гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Аймгийн хэмжээгээр урьдчилсан дүнгээр 52,3 мянган тонн үр тариа хураасан байна. Нийтдээ 38,7 мянган га талбайгаас дунджаар 13,5 центнер ургац авлаа. Улаанбуудай 51,3 мянга, бусад үр тариа 1003 тонныг хураажээ. Нэгж талбайгаас 16,3-17,1 центнер ургац авсан Хангал, Сэлэнгэ сумын тариаланчид энэ жилийн хувьд хамгийн өндөр ургац хураасанд тооцогдож байна. Харин Хутаг-Өндөр сумынхан 17,4 мянган тонн үр тариа хурааж хамгийн арвин ургацтай байжээ. 

Холбоотой мэдээ