“Хүүхдийн авьяасыг хөгжүүлэгч сургууль” уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 17:37:11

Өчигдөр Ховд аймгийн төв Ард Аюушийн талбайд түм түжигнэж, бум бужигнасан хүүхдийн инээд хөөр, авьяас бялхсан нэгэн содон өдөр болж өнгөрлөө.

Ховд аймгийн Боловсролын газар аймгийн төвийн долоон сургуулийн дунд Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх авьяас хөтөлбөрийн хүрээнд “ Хүүхдийн авьяасыг хөгжүүлэгч сургууль” шалгаруулах уралдаан боллоо.

Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын долоон сургуулийн ойролцоогоор 6000 гаруй сурагч "Хүүхэд нэг бүр АВЬЯАС-аа хэрхэн хөгжүүлснээ тайлагнав.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ