Сайншанд сум найман багтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-06 18:05:30

Дорноговь/МОНЦАМЭ/.Засаг захиргааны анхан шатны нэгжээс үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Дорноговь аймгийн ИТХ-ын 2018 оны  тогтоолоор Сайншанд суманд шинээр баг байгуулах шийдвэр гаргасан.

Дээрх шийдвэрийн дагуу наймдугаар багийн анхны Иргэдийн нийтийн хурлаар ИНХ-ын даргаар Н.Болдсайханыг олонхийн саналаар сонгосон бол багийн Засаг даргаар Т.Отгондэлгэрийг томилуулах саналыг Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр батламжиллаа.   

Сайншанд сумын гуравдугаар багт хүн амын суурьшил нэмэгдэж худалдаа үйлчилгээний салбарууд олноор бий болсон тул төрийн үйлчилгээг  түргэн шуурхай хүргэх үүднээс багийг ийн хуваах шаардлага гарчээ.

Шинэ баг 2500 орчим хүн амтай. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан "Иргэдийн хөгжлийн төв"-д багийн Ажлын албанаас  гадна  Өрхийн эрүүл мэндийн төв  ажиллаж байна.  

Холбоотой мэдээ