“Twitter”-т ажиллаж байсан хүмүүсийг тагнуулын хэрэгт буруутгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын “Twitter” нийгмийн сүлжээний компанид ажиллаж байсан хоёр
хүнийг Саудын Арабын талд тагнуул хийсэн хэмээн АНУ-ын шүүх буруутгасан байна.
Тэдгээр ажилтныг
Саудын Арабын тагнуулын ажилтнуудад тус улсыг шүүмжлэгчид болон “Twitter”-ийн бусад хэрэглэгчийн хувийн мэдээллийг
өгсөн хэмээн буруутгажээ. “Washington Post” сонины нийтэлсэн шүүхийн мэдэгдэлд дурдсанаар,
АНУ-ын иргэн Ахмад Абуаммо, Саудын Арабын иргэн Али Альзабара нарыг ийнхүү буруутгасан
ажээ.
Мөн Саудын Арабын
өөр нэгэн иргэн болох Ахмед Амлутайриг “Twitter”-ийн ажилтнууд болон Саудын Арабын төлөөлөгчдийн
хооронд зуучийн үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгасан байна. А.Абуаммо, А.Альзабара
нарыг Саудын Арабад байгаа хэмээн таамаглаж байгаа бөгөөд “Twitter”-т инженерээр ажиллаж байсан А.Альзабараг
2015 онд 6000 гаруй хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж авсан хэмээн
буруутгажээ.