БНХАУ “6G” сүлжээний судалгааг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-11-07 13:36:26

БЭЭЖИН. /Sputnik/. БНХАУ “6G” утасгүй сүлжээний стандартын судалгааг албан ёсоор эхлүүлсэн талаар тус улсын Шинжлэх ухаан, технологийн яам мэдээлжээ.


Өнгөрсөн ням гарагт их сургууль, дээд сургууль, корпорациудын харилцаа холбооны 37 мэргэжилтэн “6G” технологийн судалгааны ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар уулзжээ. Хятадын үүрэн холбооны операторууд харилцаа холбооны шинэ үеийн “5G” сүлжээг 50 хотод нэвтрүүлснээс долоо хүрэхгүй хоногийн дараа дээрх мэдээлэл гарсан байна.


Энэ оны зургадугаар сард Хятадын Засгийн газар “5G” сүлжээг арилжааны зориулалтаар ашиглах зөвшөөрлийг олгож эхэлсэн юм. "China Mobile", "China Unicom", "China Telecom" компани цаашид 130 мянга гаруй “5G” сүлжээний суурь станцыг байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ