Норвеги, Сингапур, Эстонийн Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-07 15:16:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Норвегийн Хаант улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Сигне Брудесет, Бүгд Найрамдах Сингапур улсаас Монгол Улсад хавсран суух /Сөүлээс/ Элчин сайд Эрик Тео Бүүн Хий, Бүгд Найрамдах Эстони улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Андрес Унгаг нар Итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барив.


Элчин сайд нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад,  нийгэм, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, Сингапур улстай далайн боомт, боомтын үйл ажиллагаа эрхлэх, Эстони улстай мэдээллийн технологи, цахим аюулгүй байдал, Норвеги улстай хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлж, Элчин сайд нарт ажлын амжилт хүсэв.

Холбоотой мэдээ