Хэнтийчүүд атрын 60 жилийн ойгоо энэ сард тэмдэглэнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-11-07 16:43:33

Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий нутгийн үе үеийн тариаланч, ногоочид Монгол Улсад Атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баяраа энэ сард тэмдэглэхээр болжээ.


Тус аймаг 90,2 мянган га эргэлтийн талбайтай, жилдээ 20 гаруй мянган га-д тариалалт, уриншийн боловсруулалт тус тус хийж, энэ онд нийт 19,2 мянган га-д тариалснаас үр тариа 12,2 мянган га-д тариалж 13,4 мянган тонн буюу нэгжээс 12,2 цн/га, төмс хүнсний ногоо нийт 368 га-д тариалж 5347,7 тн ургац хураан авсан амжилтай байна.

 

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хурх, Биндэр суманд 91 км тариалангийн талбайг хашаажуулж, Мөрөн Хэрлэн суманд дунд оврын трактор дагалдах иж бүрдлийн хамт, таван ширхэг зуны хүлэмж, услалтын систем, гүн өрмийн худаг гарахад нийт 180 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн нь тариаланчдын өндөр ургац авах нэг нөхцөл болсныг мэргэжилтнүүд хэлж байна.


Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Тариалангийн тухай хуулийг шинэчлэн баталж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ”  хөтөлбөр, тариалангийн бүс нутгийг тогтоон, тариалангийн талбайд,  мал, тэжээвэр амьтан орсны улмаас учирсан хохирлыг тооцох журам” гаргаж эрх зүйн орчинг бүрдүүлжээ.

 

 

Холбоотой мэдээ