“Монгол бичгийн улсын уралдаан” 15 дахь жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-04-15 08:48:41

Үндэсний бичиг соёлоо хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит  “Монгол бичгийн улсын уралдаан-2016”-ыг энэ жил 15 дахь жилдээ зарлалаа.

Уралдааныг Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч, ЕБС-ийн мэргэжлийн багш, Их, дээд сургуулийн оюутан /мэргэжлийн, мэргэжлийн бус/, Бүх нийтийн хүрээнд гэсэн ангиллаар зохион байгуулах юм.

Уралдааны дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зохион байгуулагч байгууллагын цахим хуудас (www.num.edu.mn; http://ims-num.org)-аар зарлана.

Эхний гурван байр болон тусгай байрын эзнийг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах аж. Шагналыг ирэх сард болох “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр” гардуулах юм.

Зохион байгуулагчаар МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, хамтран зохион байгуулагчаар МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн ажиллаж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ