Сагсан бөмбөгийн өсвөрийн аварга шулгаруулах тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 2019 оны “Өсвөр үе,
мини сагсан бөмбөгийн аварга“ шалгаруулах тэмцээн өнөөдөр Мандалговь хотноо
эхэлж байна.
Энэхүү тэмцээн нь өсвөр үеийн сагсан
бөмбөгчдийн ур чадварыг дээшлүүлэх, тамирчдын хойч үеийг төрүүлэх, шилдэг өсвөрийн
тамирчдыг бэлтгэх, мини сагсан бөмбөгийн шигшээ багийг бүрдүүлэх зорилготой
бөгөөд тэмцээн гурван өдөр үргэлжилж энэ сарын 10-нд шилдэг баг тамирчдаа
тодруулах ажээ.
Аймгийн БТСГ-аас зохион байгуулж байгаа
тус тэмцээнд нийт эрэгтэй, эмэгтэй 27 багийн 200 гаруй тамирчин оролцож,
авхаалж самбаа, хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.


