Ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-11-08 15:49:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 9-14-нийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна.

Тодруулбал, 9-ний шөнө ихэнх нутгаар, 11, 12-нд  уулархаг нутаг болон тал хээрийн нутгаар цас орно. Салхи 9, 12-нд ихэнх нутгаар, 10, 13-нд говийн нутгаар 12-14м/с, түр зуур 18-20м/c хүртэл ширүүсч  цасан болон шороон шуурга шуурах юм байна.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 12, 13-ны өдрүүдэд цаг агаар эрс хүйтрэхийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ