Хэнтий аймаг 66 худаг гаргаж 165,0 мянган га бэлчээрийн талбай усжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-12 22:34:52

Хэнтий /МОНЦЭМЭ/ Энэ онд Хэнтий аймагт нийт 66 худаг шинээр гаргаснаар 165,0 мянган га бэлчээрийн талбайг усжуулаад байна. 

Тухайлбал, улсын төсвийн 92,0 сая төгрөгийн хөрөнгөөр дөрвөн гүн өрмийн худаг, Орон нутгийн төсвийн 135,5 сая төгрөгийн хөрөнгөөр 18 гүн өрмийн худаг, Гадаадын төсөл, хөтөлбөрийн 123,6 сая төгрөгийн хөрөнгөөр зургаан гүн өрмийн худаг, малчдын 114,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 38 худаг тус тус гаргажээ.

          

 

Холбоотой мэдээ