Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-11-11 17:16:40
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сум байгуулагдсаны 100 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр тус сум “Тэлмэн” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, сумын Засаг дарга А.Эрдэнэбат, "Тэлмэн" Группийн Захирал З.Цэцэн нар  гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах санамж бичигт харилцан итгэлцэл, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эхний ээлжинд төвлөрсөн халаалт, цэвэр, бохир усны систем бүхий 16 айлын орон сууцыг орчны тохижилт, ногоон байгууламжийн хамт барьж байгуулах, халаалт, услалтын автомат систем бүхий байнгын ажиллагаатай хүлэмж барих, экологийн боловсрол олгох сургалтын төв бүхий аялал жуулчлалын бааз байгуулах ажлуудыг гүйцэтгэхээр боллоо гэж тус сумын ИТХ-аас мэдээллээ.

Цаашид тус компанитай тогтвортой хамтран ажиллаж, жишиг сумын хөгжлийн загвар буй болгох, сумын брэнд дуу хуурын уламжлалд түшиглэн сумандаа соёл, урлагийн олон улсын сургууль байгуулах  судалгаа хийх талаар тохиролцжээ.

 

Холбоотой мэдээ