Энэ сарын 26-нд ТХДЖТ “Өвөл цагийн нээлт”-ээ хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Төв халхын дуулалт
жүжгийн театрын хамт олон энэ сарын 26-нд “Өвөл цагийн нээлт”-ээ хийнэ.
Нээлтийн үйл ажиллагааныхаа хүрээнд Александр
Вампиловын зохиол “Ууган хүү” жүжгийг аймгийнхаа театрын тайзнаа тоглоно гэдгээ
мэдээллээ.
Тус театрын Драм анги, Алтан Од-2
нэгдлийн уран бүтээлчид энэхүү бүтээлээрээ ОХУ-ын Эрхүү хотноо болсон
А.И.Вампиловын нэрэмжит Олон улсын театрын наадамд Монгол Улсаа төлөөлөн
амжилттай оролцож, тус наадмын урлаг
судлаач, шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан байдаг.
Жүжгийн ерөнхий продюссерээр Урлагийн
гавьяат зүтгэлтэн, ТХДЖТ-ын дарга
Д.Доржсүрэн, ерөнхий найруулагчаар МУСТА С.Ариунбямба нар ажиллаж, жүжгийн
гол дүрийг театрын жүжигчин
"Гэгээн муза" наадмын туслах эрэгтэй дүрийн шагналт
Д.Очирпүрэв бүтээх ажээ.