Австралийн ойн түймрийн утаа Шинэ Зеландад тархах төлөвтэй байна

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-11-12 14:22:35

ВЕЛЛИНГТОН. /Xinhua/. Австралийн зүүн нутгаар дэгдэж буй ойн түймрийн утаа лхагва гарагт Шинэ Зеландад тархаж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа талаар Шинэ Зеландын нэгэн судлаач мэдээлжээ.


“Австралийн ойн түмрийн утаа олон зуун километр зайд оршдог Шинэ Зеландад тархах төлөвтэй байна. Бага насны хүүхдүүд, өндөр настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй” гэж гал түймэр судлаач Грант Пирс хэлсэн байна.


Ус, цаг уурын судалгааны үндэсний институтийн мэргэжилтэн Бен Ноллын мэдээлснээр, цаг уур, агаарын урсгалын тооцооллоос үзэхэд гал түймрийн утаа лхагва гарагийн өглөөнөөс Шинэ Зеландын Өмнөд аралд тархаж эхлэх төлөвтэй байгаа ажээ.


Хэдийгээр Шинэ Зеландад хүчтэй салхи дэгдэнэ хэмээн урьдчилан таамаглаж байгаа боловч утаа болон тортгийн хэмжээ хүмүүсийн амьсгалын системийг гэмтээж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Холбоотой мэдээ