Нийтийн тээврийн үйлчилгээнд жилд 800 орчим сая төгрөгийн нөхөн олговор олгодог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-11-13 16:03:09
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Авто замын тээвэрт баримтлах бодлого" дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ.

Орхон аймагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг гурван аж ахуйн нэгж байдаг. Нийт 35 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна. Аймгийн зүгээс үйлчилгээг сайжруулах чиглэлээр парк шинэчлэл хийхийг шаардсаны дүнд 14 автобусыг нь шинэчилсэн ажээ. Нийтийн тээврийн нөхөн олговорт орон нутгаас жил бүр 800 орчим сая төгрөгийг олгодог бөгөөд энэ хэрээр үйлчилгээ сайжрах ёстой хэмээн Тэргүүлэгчид хэллээ. Мөн шинээр барьж байгаа орон сууцны хороолол руу нийтийн тээврийн шинэ маршрут гаргах эсвэл өөр зохицуулалт хийх хэрэгтэй гэсэн санал гарлаа. Энэ чиглэлээр судалж тодорхой санал танилцуулна гэж авто тээврийн салбарынхан хэллээ.

 

Холбоотой мэдээ