Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-13 22:07:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Энэ сарын 7-10-нд Улаанбаатар хотноо болсон Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс Дундговь аймгийн БТСГ-ын таеквондогийн шигшээ баг,  аймгийн таеквондогийн ''Mандуул'' холбооны тамирчид амжилттай оролцож, таван мөнгө, найман хүрэл медаль хүртлээ.
Таеквондогийн тамирчдыг Р.Гоёцэцэг захиралтай ''Goyo travel'' ХХК ивээн тэтгэж, БТСГ, П.Мөнхбат тэргүүнтэй ''Говийн шуранхай'' аялал жуулчлалын холбоо санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Тэмцээний тулааны төрөлд Мандал сургуулийн гуравдугаар ангийн сурагч Д.Түвшинтөр, 11-р ангийн сурагч Э.Ням-Осор, ЭДЦС-ийн тавдугаар ангийн сурагч М.Хаштулга, 11-р ангийн сурагч А.Азжаргал, МСҮТ-ийн нэгдүгээр курсийн оюутан М.Насандэлгэр, гуравдугаар курсийн оюутан Ц.Бат-Эрдэнэ нар хүрэл медаль, ГИЦС-ийн дөрөвдүгээр ангийн сурагч Ц.Мөнгөндаль,  есдүгээр ангийн сурагч А.Азхүү нар мөнгөн медаль хүртжээ.
Харин тоот дасгалын төрлүүдэд ЭДЦС-ийн сурагчид гурван мөнгө, хоёр хүрэл медаль авч, амжилт гаргасан байна. 

Холбоотой мэдээ