Лейборист нам цалингийн ялгааг арилгахаа амлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-14 14:11:28

ЛОНДОН. /BBC/. Их Британид ирэх 12 дугаар сард болох бүх нийтийн ээлжит бус сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын цалингийн ялгааг 2030 он гэхэд арилгана гэж Лейборист нам амласан байна.


Лейборист намынхны мэдэгдсэнээр, Консерватив нам засгийн эрхийг барьж байгаа үед цалингийн ялгаа арилахад дахин 60 жил шаардлагатай аж. Харин Консерватив нам Лейбористууд “хэт ихийг амлаж” байна хэмээн мэдэгджээ.


Консервативчуудын үзэж буйгаар, эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын цалингийн ялгаа түүхэндээ хамгийн бага хэмжээнд хүрээд байгаа бөгөөд 2010 оноос хойш ихээхэн ахиц дэвшил гарсан ажээ.


Их Британид ирэх 12 дугаар сарын 12-нд бүх нийтийн сонгууль явуулах бөгөөд уг сонгуулийн кампанит ажил өнгөрсөн долоо хоногт эхэлсэн юм. 

Холбоотой мэдээ