"Мон-Инжбар", "Монгол шуудан"-гийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр 11-р сарын 14-нд I, II, III ангиллын 30 ХК-ийн 137.6 сая төгрөгийн үнийн дүн
бүхий 1.776.022 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш
тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Мон-Инжбар"
(MIB+12.92%) болон "Монгол шуудан" ХК (MNP+3.69%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Агротехимпекс" (ATI-14.44%) болон
"Дөрвөн-Уул" ХК (DRU-13.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
"TOP 20" индекс 0.08 хувиар
буурч 18799.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2.511.945.441.068.18 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.