Төвлөрсөн хогийн цэгийг дарж булшилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-11-14 20:33:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор суманд 2010 оноос хойш ашиглаж байсан төвлөрсөн хогийн цэгийг ландфиллийн аргаар дарж булшлах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Хог хаягдал хотын төв рүүгээ эргээд орж ирдэг байдлыг зогсоох, агаар хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой тус ажлыг Баянхонгор сумын ЗДТГ-аас зохион байгуулсан байна.

Төвлөрсөн хогийн цэгийг дарах ажлыг ОНХС-гийн 27 сая төгрөгийн санхүүжилтээр хийсэн бөгөөд хог хаягдал бүхий 3.5 га газрыг ландфиллийн аргаар дарж булшлан, хучилтын хөрсийг 1.5 метрт ухаж тэгшилжээ.

Холбоотой мэдээ