Үс засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-11-15 07:33:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 18. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, долоон улаан мэнгэтэй улаан луу өдөр.

 

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Ус

 

Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн.

 

Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг  үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ