Авто замын сангийн 470 сая төгрөгөөр зам, гүүрийг шинэчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Орон нутгийн авто замын сангийн 470.7 сая төгрөгийн хөрөнгөөр 2019 онд хоёр авто зам, нэг гүүрийг засварлаж, нэг гүүрийг шинээр барьжээ.
Арвайхээр сумын 2,7 дугаар багийн 630 метр замд засвар хийж, явган хүний зам тавих ажлыг “Хүлгийн дээд” ХХК 175.8 сая төгрөгөөр гүйцэтгэсэн бол Арвайхээр сумын төвд ХААН банкнаас Онги төв хүртэлх замыг “Өвөрхангай АЗЗА” ТӨХК 276.6 сая төгрөгөөр гүйцэтгэсэн байна.
Мөн “Хархорин АЗЗА” ТӨХК нь авто замын сангийн 8 сая төгрөгийн хөрөнгөөр Хархорин сумын Шанхын голын гүүрний засварыг хийж, шороон даланг хэлбэржүүлэн голын урсгалыг шулуутгажээ. Хайрхандулаан сумын Муруйн голын гүүрийг шинээр барих ажилд 8 сая төгрөг төсөвлөсөн ч зардал хүрэлцээгүйн улмаас хойшлуулаад байгаа юм.