Нийслэлд ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-11-15 14:09:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрлээ гэж Үндэсний  статистикийн хороо мэдээлэв.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдолд 281 болжээ. Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний  аравдугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна. Үүнд салхин цэцгээр 2395, тэмбүүгээр 503, мөөгөнцрөөр 73, сүрьеэгээр 128, гонококкт халдвараар 110 хүн өвдсөн  голлон нөлөөлжээ. Гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145-аар буурсан байна.

Холбоотой мэдээ