Шүдний протез хэвлэдэг 3D-принтер бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2019-11-15 14:19:08

БОСТОН. /AP/. АНУ-ын Массачусетс муж улсын “Formlabs” компани шүдний портез хэвлэдэг 3D-принтер бүтээсэн тухай технологийн мэдээллийн “TechCrunch” цахим хуудсанд мэдээлжээ.


“Formlabs” компанийн мэргэжилтнүүд шинэ төхөөрөмжөө “Form 3b” гэж нэрлэсэн байна. Уг принтер нь хэт ягаан туяаны лазерууд нь тусгай шингэн давирхайг цацруулж, материалыг хатуу болгон хувирган шаардлагатай хэлбэрт оруулдаг стереолитографийн 3D хэвлэх аргыг ашигладаг бөгөөд шүдний портез, шүдний титэм, гүүр хэвлэх боломжтой ажээ.


Тус компани энэхүү принтерт зориулсан шинэ материалыг гарган авах “Formlabs Dentel” хэмээх салбараа мөн нээсэн байна.


Холбоотой мэдээ