Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нар Япон улсад суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-11-15 16:05:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас “Ерөнхий мэргэшил судлал”-ын үндсэн мэргэшлийн сургалт явуулах бэлтгэлийг хангахаар бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, эмнэл зүйн сургагч багш нарыг энэ оны 11-12 дугаар сард хоёр ээлжээр Япон улсад туршлага судлах сургалтад хамруулах гэж байна.

Сургалтад Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нарыг хамруулах юм.

Энэ удаагийн сургалтыг ЭМЯ, Японы улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийн хүрээнд Япон Улсын Токио хот дахь Олон Улсын Эрүүл мэнд, Нийгэм Хамгааллын Их сургуульд зохион байгуулна.
Дээрх төслийн хүрээнд сургалт эрхлэх байгууллагын төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах чадавхыг сайжруулах, эмнэл зүйн сургагч багш нарын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, тус улсын төгсөлтийн дараах сургалтын туршлагыг нэвтрүүлэх, нутагшуулах зорилгоор 2018 оноос хойш 38 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Япон улсад сургалтад хамруулаад байна.


Холбоотой мэдээ