БНХАУ, АНУ-ын худалдааны гэрээний асуудлыг утсаар хэлэлцжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-11-17 12:37:27

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ болон АНУ-ын худалдаа-эдийн засгийн асуудлаарх хэлэлцээнд оролцогч төлөөлөгчдийн тэргүүн нар худалдааны гэрээний эхний хэсгийн гол асуудлуудыг утсаар хэлэлцлээ гэж Хятадын Худалдааны яам мэдээлжээ.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд, АНУ-тай эдийн засгийн асуудлаар хийж буй бүх талын хэлэлцээнд оролцож буй Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Лю Хэ Америкийн талын санаачилгаар тус улсын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нартай бямба гарагт утсаар ярьсан байна.


“Талууд худалдааны хэлэлцээрийн эхний хэсэгт хоёр талын санааг зовоож буй асуудлуудыг бүтээлчээр ярилцаж, цаашид нягт харилцаатай байхаар тохиролцлоо” БНХАУ-ын Худалдааны яамны мэдээлэлд дурджээ.


Вашингтон болон Бээжин хоёр талын худалдааны маргааныг шийдвэрлэх "чухал ач холбогдолтой эхний үе шат" -нд ирлээ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 11-нд мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ