Сэтгэл санааны гүн хямралаас ангижрах үр дүнтэй аргыг хэлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-18 14:11:27

МОСКВА. /MedicalXpress/. Йогоор хичээллэж, амьсгалын дасгал хийх нь сэтгэл санааны хямрал, сэтгэл түгшлийн шинжүүдийг богино хугацаанд арилгах чадвартай болохыг Бостоны анагаахын их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ.


Судлаачид гурван сарын хугацаанд сэтгэл санааны хямралд өртсөн 30 хүний сэтгэл санааны байдалд ажиглалт хийж, йогоор хичээллэх үед ямар өөрчлөлт гарч байгааг судалсан байна. Туршилт эхэлснээс хойш нэг сарын хугацаанд судалгаанд оролцогчид нойрондоо сайжирч, илүү амгалан тайван болсон байна. Түүнчлэн ядаргаа нь тайлагдаж, сэтгэл түгшлийн түвшин нь буурч байгааг анзаарчээ.


Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийн ачаар илүү олон хүн йогоор хичээллэх болсон тухай судалгааны багийн ажилтнуудын нэг, мэдрэлийн эмч Мариса Сильвери ярьсан байна. 

Холбоотой мэдээ