Шинэ номын 60-70 хувь нь хүүхдэд зориулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-19 13:29:45

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нийтийн номын сан энэ онд 5,8 сая төгрөгийн 486 номоор фондоо баяжуулжээ. Номын сангийн фондыг 143 нэр төрлийн 342 номыг төсвийн 4,3 сая төгрөгөөр худалдан авч баяжуулжээ. Харин хандив, бэлгийн 112 нэр төрлийн 144 ширхэг 1,3 сая төгрөгийн ном авсан байна.

- Шинэ номын 60-70 хувь нь хүүхдэд зориулсан байна. Насан хүрэгчдийн санал хүсэлт, сонирхлыг харгалзан хувь хүний хөгжлийн болон уран зохиолын номоор ихэвчлэн фонд баяжилт хийсэн байгаа. Нийтийн номын сангийн уншигчдын эрэлт хэрэгцээ их байгааг харгалзан үзэж “Нэг цагт зуун англи үг цээжлэх”, “Бар ээж”, “Өрсөлдөх чадвар” зэрэг хүний хөгжил, хүүхэд хүмүүжүүлэх арга ухааныг сонирхолтойгоор илэрхийлсэн номууд ирсэн. Сүүлийн үеийн Монголын уран зохиолын номууд эрэлт хэрэгцээ ихтэй уншигчийн дараалал үүссэн байгаа гэж аймгийн нийтийн номын сангийн арга зүйч Т.Мөнгөнтуяа ярилаа.

Холбоотой мэдээ