Мотоциклын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-20 17:59:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга хүйтний улирал эхэлж, хотын замд халтиргаа гулгаа үүсч, замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа учраас 11 дүгээр сарын 20-ноос ирэх оны гуравдугаар сарын 30 хүртэлх хугацаанд мотоциклын хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай шийдвэр гаргалаа.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар иргэдэд сурталчлах, сумын Засаг даргын Захирамжийн хэрэгжилтийн байдалд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч А.Нямдорж, хэсгийн мөрдөгч, Цагдаагийн ахмад Д.Цэвэлмаа болон тус сумын есөн багийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Холбоотой мэдээ