Сурагчдад хүүхдийн эрхийн конвенцын тухай хичээл заав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-20 20:22:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Дэлхийн хүүхдийн өдөр"-ийг тохиолдуулан Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хялбаршуулсан хичээл заалаа.

 НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 44 дүгээр чуулганаар Хүүхдийн эрхийн тухай конвенцыг анх баталж байжээ. 2017 оноос тухайн өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэдэг болсон байна. Харин манай улсын хувьд 1990 оны тавдугаар сарын 28-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, уг конвенцид нэгдэн орсон эхний 5 дахь орон болжээ.

Энэ жил тус баримт бичгийг баталсны 30 жилийн ой тохиож байгаа. Ойн баярыг тохиолдуулан аймгийн төвийн ерөнхий боловсролын 11 сургуулиас хүүхдийн эрхийг хамгаалах ажилд манлайлан оролцож буй тус бүр таван хүүхдийг хамруулж хялбаршуулсан хичээл явууллаа. Хичээлийн үеэр аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд Хүүхдийн эрхийн конвенцын ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.   

Холбоотой мэдээ