Баян-Өлгийд оройн номын сан ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-20 21:27:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит Төв номын сан энэ сарын 18-ны өдрөөс оройн цагаар ажиллаж эхэллээ.

Тодруулбал, өглөөний 08:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл, мөн амралтын өдөр 11:00-15:00 цагийн хооронд ажиллах аж.

Энэ нь ард иргэдийг номтой нөхөрлүүлэх, ном уншлагыг идэвхжүүлэх, ахлах ангийн сурагчдыг ЭЕШ-т бэлдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Үүний тулд номын сангийн дотоод нөөц боломжид тулгуурлан ажилчдын ажлын цагт зохицуулалт хийж, нэг танхимыг тусгайлан бэлтгэсэн байна.

Номын сангийн хамт олон оройн номын санг 2020 оны зургадугаар сар хүртэл туршиж үзэх бөгөөд үр дүнтэй байвал цаашид үргэлжлүүлэн ажиллуулах ажээ.  

Холбоотой мэдээ