Нийт борлуулалтын 89 хувь Улаанбаатарт ногдож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-21 11:31:30
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдааны салбарын нийт борлуулалт энэ оны эхний 9 сарын байдлаар 17.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18.7 хувиар өсжээ. Жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар, бөөний худалдаа 21.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Худалдааны салбарын борлуулалтын 89.5 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна. Нийт борлуулалт Төв, Дархан-Уул аймагт өмнөх оны мөн үеэс 0.8-8.6 хувиар буурч, бусад аймаг, нийслэлд 3.7-74.7 хувиар өсжээ.


Улсын хэмжээнд энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 93,4 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 40 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт ажиллаж байна.



Холбоотой мэдээ