Иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-21 14:44:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлж буй чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 Олон улсын стандартын зөвлөх багаас энэ сарын 18,19-нд “Чанарын удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэхэд гүйцэтгэх удирдлагын манлайлал” сургалт зохион байгуулжээ.

Тус сургалтад ЗДТГ-ын 16 албан хаагч хамрагдаж, гэрчилгээ гардан авчээ.

Мөн энэ үеэр байгууллагуудын албан хаагчдын дунд “Чанарын кафе” зохион байгуулж, чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтийн талаар харилцан ярилцаж санал солилцон, гарсан саналуудыг нэгтгэн хэлтсүүдэд хүргүүлсэн байна.

ISO9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган аймгийн ЗДТГ-т хэрэгжүүлж байгаа бөгөөд ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, төрийн байгууллагын үйлчилгээг улам өргөжүүлэн хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ажээ.


Холбоотой мэдээ