Сартуулын Сэцэн засгийн хошууны түүхийн хоёр бүтээл ном болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-11-21 21:35:43

Завхан /МОНЦАМЭ/. Сартуулын Сэцэн засгийн хошууны түүхийн хоёр бүтээл шинээр мэндэлжээ.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Ховд Их сургуулийн Түүхийн тэнхимийн багш, түүхийн ухааны доктор, дэд профессор Г.Пүрэвдорж дээрх хоёр бүтээлийг эмхэтгэн хэвлүүлжээ. Тэрээр Сартуулын Сэцэн засгийн хошууны үүх түүх, хошууны ноёдын угсаа, залгамжлал, хошууны түүхэн газар зүйн асуудал, засаг захиргаа, нийгэм эдийн засгийн байдал, хүн амын тоо, шилжилт суурьшил, овгийн бүрэлдэхүүн, хэл, угсаа, сэтгэл судлалын онцлог зэрэг олон сонирхолтой материалыг судалж эмхэтгэсэн байна.

"Засагт хан аймгийн Сэцэн Сартуул хошуу", "Сэцэн Сартуул хошуу" нэртэйгээр хоёр ном хэвлэлтээс гарч нээлтээ хийсэн байна. Энэхүү хоёр бүтээл мэндэлснээр Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошууны архивын баримт, түүхийн зохиол иж бүрэн гурван ботиор уншигч танаа хүрч байна. Хошууны түүх, бусад хошуудаас ялгагдах онцлог гээд олон арван асуултад хариулт өгсөн чамбай сайхан бүтээл болжээ хэмээн Завхан судлал төвөөс мэдээлэв.

Ташрамд Г.Пүрэвдорж нь яг энэ сэдвээрээ Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан ажээ.


 

Холбоотой мэдээ