“5G” бүтээх ажилд оролцохыг “Apple” компанид санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-22 10:46:55

МОСКВА. /TASS/. Харилцаа холбооны тав дахь үеийн “5G” сүлжээг ажиллуулахад зориулагдсан дэд бүтцийг байгуулахад гар бие оролцохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Apple” компани болон тус компанийн тэргүүн Тим Кукт санал болгожээ. Энэ тухай АНУ-ын Төрийн тэргүүн “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


“Техас муж улсын Остин хотод айлчлах үеэрээ би Тим Кукаас “5G” бүтээх ажилд “Apple” компани оролцож чадах эсэхийг асуусан. Энэ бүхнийг хийхэд мөнгө, технологи төдийгүй Тим Кукын хэтийн төлөвлөгөө зэрэг бүх зүйл тэдэнд бий” хэмээн Д.Трамп цохон тэмдэглэжээ.


5 дугаар үеийн 5G сүлжээ нь 4G-тэй харьцуулахад илүү өндөр хурдтай, дохио дамжуулахдаа саатал багатай сүлжээ юм. 

Холбоотой мэдээ