Уулын цанын тамирчид өмнөд хөршийг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-22 12:02:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уулчдын үндэсний холбоо /МУҮХ/, Хятадын уулын холбооны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас уулын цанын спортын төрлөөр тамирчин, дасгалжуулагчийг БНХАУ-д бэлтгэх сургалтад хамруулах эрхийг А.Анар-Эрдэнэ, Н.Эрхсаран нар хүртжээ.


Тэд өнөөдөр өглөө БНХАУ-ын Чанчунь хотыг зорьсон байна. МУҮХ-ны Өндөр уул, уулын цанын хороо хариуцсан Дэд ерөнхийлөгч С.Алдархишиг тамирчдаа ахлан өмнөд хөршийг зорьж байгаа аж. Харин өчигдөр МУҮХ-ны байрандаа тус холбооны ерөнхийлөгч Б.Тулга, тэднийг хүлээн авч уулзаж, уулын цанаар суралцах үйлсэд нь өндөр амжилт хүссэн байна.

Холбоотой мэдээ