ISO 45001:2018 стандарт хэрэгжүүлэгч анхны сургалтын байгууллага боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
delgermaa@montsame.mn
2019-11-22 17:39:35

Дорнод /МОНЦАМЭ/. Монголын мэргэжлийн Боловсрол, сургалтын салбар үүсч хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн ууган сургуулиудын нэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дорнод аймаг дахь Политехник коллеж ISO 45001:2018 стандарт хэрэгжүүлэгч анхны сургалтын байгууллага боллоо. Саяхан тус сургуулийн 95 жилийн ой болсон юм. 

Дорнодын Политехникийн коллеж өнгөрсөн хугацаанд 28000 гаруй мэргэжилтэн болон мэргэжилтэй ажилчдыг бэлтгэжээ. Монгол Улсад хөдөө аж ахуйн үндэсний боловсон хүчин бэлтгэх тус сургууль 1924 онд ”Мал эмнэх ба боловсруулан сайжруулах сургууль” нэртэйгээр байгуулагдаж, малын бага эмчийн ангид 15 сурагч элсүүлэн хичээллэж эхэлснээр сууриа тавьсан түүхтэй.

Политехник коллеж нь ХЭМАБ-н удирдлагын тогтолцооны олон улсын OHSAS 18001:2007 стандартаас ISO 45001:2018 он руу шилжих төслийг амжилттай хэрэгжүүлж чаджээ. 

Холбоотой мэдээ