Мьянмарын Ерөнхийлөгч 83 хоригдолд өршөөл үзүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЕЙПЬИДО. /VOA/. Мьянмарын Ерөнхийлөгч Тхин Чжо улс төрийн хэргээр шоронд хоригдож буй 83 хүнд өршөөл үзүүлжээ.
Буддын шашны шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан “улс орноо эвлэрүүлэн нэгтгэх” зорилгоор Ерөнхийлөгч ийм зарлиг гаргалаа гэж Мьянмарын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэв.
Ан Сан Су Чи-гийн Ардчиллын төлөөх үндэсний холбоо намынхан зонхилдог Мьянмарын шинэ Засгийн газар цэргийн хунтын дэглэмийн үед ял шийтгүүлсэн улс төрийн олон зуун зүтгэлтнүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 50 гаруй жил ноёрхсон Мьянмарын цэргийн хунтын дэглэм 2011 онд төгсгөл болсон юм.
Ерөнхийлөгч Тхин Чо ням гарагт улс төрийн хэргээр хоригдсон оюутнууд, улс төрийн хөдөлгөөний идэвхтнүүд, хоригдлуудыг суллах амлалт өгснийг Мьянмарын телевизээр шууд дамжуулжээ.
Д.Нямтулга