Аймгийн арслан Э.Сумьяабат түрүүллээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-11-27 19:49:36

Булган /МОНЦАМЭ/ Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Булган аймагт боллоо. Энэ барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх барилдсанаас Орхон сумын харьяат, аймгийн арслан Э.Сумьяабат түрүүлж, Сэлэнгэ сумын харьяат, аймгийн арслан Б.Гантөмөр үзүүрлэлээ.

            Бүгд найрамдах улсаа тунхагласны 95, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийн үеэр атар газар эзэмшсэний ойг тэмдэглэж байгаа юм. 

Холбоотой мэдээ