Oscar: “Шилдэг найруулагч”-ийн шагналд өрсөлдөх магадлалтай кинонуудыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-28 13:54:25

ВАШИНГТОН. /BBC/. Ирэх оны эхээр болох “Oscar”-ын наадмын “Шилдэг найруулагч”-ийн шагналд өрсөлдөх магадлалтай киногоор “1917”, “Little Women”-г Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэрлэсэн байна.


1917” кино нь “James Bond” цувралын найруулагчдын нэг Сэм Мендесийн уран бүтээл бол “Oscar”-ын шилдэг найруулагчийн шагналыг хамгийн сүүлд хүртсэн эмэгтэй найруулагч Грета Гервиг “Little Women” киног бүтээжээ. С.Мендес өвөөгийнхөө ярьж өгсөн түүхээс сэдэвлэн “1917” киног найруулсан бөгөөд тэрбээр “James Bond” цувралын Spectre”, Skyfall” ангийг найруулж, олны хүртээл болгожээ. 


1868 онд туурвисан “Little Women” нэртэй зохиолоос сэдэвлэсэн киноны найм дахь хувилбарыг бүтээсэн Г.Гервиг “Ladybird” киногоороо 2017 онд шилдэг найруулагчийн шагнал хүртсэнээр 2010 оноос хойш уг нэр хүндтэй шагналын эзэн болсон анхны эмэгтэй найруулагч болжээ.


2019 оны шилдэг кинонуудыг шалгаруулах Oscar”-ын наадмын 92 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 2020 оны хоёрдугаар сарын 9-нд Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт болно. 

Холбоотой мэдээ