Цаг агаарын сэрэмжлүүлэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-28 23:25:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн нийт нутгаар 11 дүгээр сарын 29-нд, 30, 12 дугаар сарын 1-нд зарим газраар цас орж салхи секундэд 7-12 метр, зарим үед 14 м/с хүрч ширүүсч зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байгааг аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.

Иймд малчид малыг ойрын бэлчээрт хариулгатай байлгах, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж зорчигчдын аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөц, дулаан хувцастай замд гарах, салхи шуурганы үед иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах осгох, амь насаа алдах эрсдэлээс хамгаалах, бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй, хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ