Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдад Батламж гардууллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-11-29 13:26:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-аас төв халхын биет бус өвийг уламжлан өвлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулаад байна.

Тухайлбал, соёлын биет бус өвийг сурталчлан таниулах өдөрлөг, "Соёлын өв хөгжлийн дархлаа" форум зэргийг зохион байгуулахын зэрэгцээ орон нутгийн боловсрол, соёлын байгууллагууд биет бус өвийг сурталчлан таниулсан олон ажлыг санаачлан хийгээд байна.

Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдад “Батламж” гардуулах үйл ажиллагаа энэ сарын 28-нд боллоо. Тус аймагт нутгийн онцлогтой уртын дуу, хоолойн лимбэ, аман хуур, бий биелгээ, ерөөл, магтаал, хөөмий, морин хуурын аялгуу зэрэг Төв халхын язгуур урлагийг өвлөн авч яваа авъяаслаг хүмүүс олон бий. Түүнчлэн Өндөр гэгээний үеэс уламжилж ирсэн зээгт наамлын урлал, эсгий хийх технологи, цоохорлох, эрээлэх үйлдвэрлэлийн арга барилыг ч өнөөг хүртэл авч ирсэн.

Ёс заншил, өв соёлоо тээн ирж, хойч үедээ залгамжлан өвлүүлж яваа 18 хүнд “Батламж”, мөнгөн шагналыг гардуулаад байгаа юм.

 

Холбоотой мэдээ