“Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-29 10:37:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Оюуныг Монголын төлөө” уриан дор “Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсролын өдөрлөгийг  Тусгаар тогтнолын ордонд маргааш зохион байгуулна.  

“Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” НҮТББ-аас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ-тай хамтран тус өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулах юм.

Энэхүү өдөрлөг нь гадаадад болон эх орондоо тэтгэлэгтэй суралцах, гадаад оронд суралцаж байгаа болон суралцаж төгссөн салбар бүртээ манлайлагч залуучууд мэдлэг чадвар, туршлагаасаа хуваалцан, орон орны боловсролын тогтолцоо, гадаадад суралцахад анхаарах зүйлс, хоёр улсын харилцаа гэх мэт олон талын зөвлөгөө, мэдээллийг өгдгөөрөө онцлогтой. Мөн энэ үеэр мэргэжлээ хэрхэн зөв сонгох, карьер төлөвлөлтийг хэрхэн хийх талаарх зөвлөгөө, мэдээллийг өгөх юм.

Энэ удаагийн өдөрлөгийг БСШУСЯ, ГХЯ, Нийгмийн ардчилал Монголын Оюутны холбооны дэмжлэгтэй зохион байгуулна. 

Холбоотой мэдээ