Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-11-30 06:46:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн зарим газраар цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 30-ны 8-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс  голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ