“Эко сургууль, цэцэрлэг”-т шагнал гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Эко сургууль, цэцэрлэг” шалгаруулах уралдаанд шалгарсан хамт олонд шагнал гардууллаа.
Энэ жилийн болзолт уралдаанд Булган
сумын Чин ван Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль түрүүлж
800 мянган төгрөгөөр шагнууллаа. Хишиг-Өндөр сумын Ш.Гаадамбын нэрэмжит
сургууль, Тэшиг сумын Д.Дамбын нэрэмжит сургууль удаах байр эзэлсэн байна.
Цэцэрлэгүүдээс Булган сумын 3, 2-р цэцэрлэг, Хутаг-Өндөр сумын цэцэрлэг
шалгарчээ.
- Булган
аймгийн ногоон хөгжлийн хэтийн зорилтод сурагчдыг байгаль орчноо хамгаалах, зан
заншлыг хэвшүүлэх, зөв дадал зуршлыг бий болгох зорилгоор экологийн боловсрол
олгоно гэж заасан. Энэ бодлогын дагуу хүүхэд залуучуудад экологийн боловсрол
олгох хөтөлбөр хэрэгжүүлж байна. “Эко сургууль” болзолт уралдааныг гурван жил
дараалан зарласан. Манай аймаг энэ жил сургуулийн өмнөх насны хүүхдийн
экологийн боловсролд анхаарч цэцэрлэгүүдийг шалгарууллаа гэж аймгийн Байгаль, орчин
аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярив.