БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д айлчилж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-12-02 12:23:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-ын Бээжин хотноо хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Хятадын олон улсын соёлын солилцооны төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

Тэрбээр Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хятадын үндэсний их театрын концертын танхимд тоглох хоёр орны хамтарсан “Алтан ерөөл” урлагийн тоглолт зохион байгуулахад хамтран ажилласан Хятадын соёлын холбооны тэргүүн, Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Зуо Жун И-д талархал илэрхийллээ гэж БСШУСЯ мэдээллээ.

 

Холбоотой мэдээ