Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 23 асуудал хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-02 13:32:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит Х хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанд аймгийн ИТХ-ын нийт 39 төлөөлөгчөөс  36 төлөөлөгч оролцож, ирц 92,3 хувьтай байна.

Ээлжит хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын тайланг сонсох, аймгийн Засаг даргын 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх, аймгийн 2020 оны төсөв, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, эрчим хүчний хэмнэлт,  үр ашгийг дээшлүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх, халдварт бус өвчинтэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөрүүдийг батлах зэрэг 23 асуудлыг хэлэлцэнэ.     

Холбоотой мэдээ