Монголбанкны алт худалдан авалт 24 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-03 17:06:42
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны эхний 11 сард 14.4 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 4.5 тонноор бага буюу 24 хувиар буурсан үзүүлэлт юм.


Монголбанк энэ оны 11 дүгээр сард 1.5 тонн үнэт металл худалдан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 11.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь салбар 19.4 кг үнэт металл худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 1.2 тонн үнэт металл худалдан авч байснаас 0.3 тонноор өссөн үзүүлэлттэй байна.


Өнгөрсөн сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128 төгрөг байлаа.

Холбоотой мэдээ